Нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн огноо: 2026.10.21
1. Ерөнхий зүйл
1.1Энэхүү Нууцлалын бодлого нь «Си И Си Инвестмент ББСБ» ХХК (цаашид «Компани» эсвэл «Бид») FinUp аппликейшн (цаашид «Апп») болон холбогдох цахим үйлчилгээгээр дамжуулан Таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хуваалцаж, хадгалж, хамгаалдгийг тодорхойлно.
1.2Бодлого нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Зээлийн мэдээллийн тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны журам болон Компанийн ISO/IEC 27001 стандартад суурилсан мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоонд нийцнэ.
1.3Аппыг татаж авах, бүртгүүлэх, ашиглах замаар Та энэхүү бодлогыг зөвшөөрсөнд тооцогдоно. Зээлийн үйлчилгээний нөхцлийг FinUp-ийн Үйлчилгээний нөхцлөөр зохицуулна.
1.4Компанийн мэдээлэл:
| Нэр | «Си И Си Инвестмент ББСБ» ХХК |
| Улсын бүртгэлийн дугаар | 5765919 |
| Мэдээлэл хамгаалах асуудал хариуцсан нэгж | Эрсдэлийн хэлтэс |
| Холбоо барих | 9-р хэсгийг үзнэ үү |
2. Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ
| Эх сурвалж | Мэдээлэл |
|---|---|
| Таны өгсөн | Овог, нэр, регистрийн дугаар, төрсөн огноо, хүйс; иргэний үнэмлэхийн зураг (урд, ард); утас, имэйл, оршин суугаа хаяг; ажил, орлогын мэдээлэл; банкны данс; селфи болон нүүрний биометрик мэдээлэл (4-р хэсэг) |
| Аппыг ашиглах явцад | Зээлийн хүсэлт, гэрээ, төлбөр, түр дансны гүйлгээ; төхөөрөмжийн загвар, үйлдлийн систем, IP хаяг; апп ашигласан түүх, нэвтрэлтийн лог; байршил (зөвхөн Таны зөвшөөрснөөр) |
| Гуравдагч этгээдээс | Зээлийн мэдээллийн сангаас зээлийн түүх, кредит оноо; ДАН, ХУР-аас иргэний болон нийгмийн даатгалын шимтгэлийн мэдээлэл; банк, төлбөрийн системээс гүйлгээний баталгаажуулалт |
Зээлдэгч хуулийн этгээд бол түүнийг төлөөлж буй хүний мэдээлэлд энэхүү бодлого мөн адил хамаарна.
3. Мэдээллийг ашиглах зорилго
Бид Таны мэдээллийг зөвхөн дараах зорилгоор ашиглана:
- бүртгэл үүсгэх, Таныг танин баталгаажуулах;
- зээлийн хүсэлтийг хянах, зээлжих чадвар (кредит оноо) тооцох;
- зээл олгох, төлбөр тооцоо хийх, гэрээний үүргийн биелэлтийг хангах;
- мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх (AML/CFT) болон харилцагчийг таних (KYC) шалгалт хийх;
- залилан, зөвшөөрөлгүй хандалтаас сэргийлэх;
- харилцагчид үйлчилгээ, тусламж үзүүлэх;
- хуулиар шаардсан мэдээллийг эрх бүхий байгууллагад гаргах;
- Таны зөвшөөрснөөр шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэл хүргэх.
4. Нүүрээр баталгаажуулалт
Таны биеийн байцаалтыг баталгаажуулж, залилангаас сэргийлэхийн тулд Апп селфи зураг болон нүүрний биометрик мэдээлэл цуглуулна. Энэ мэдээллийг:
- Танаас тусгайлан зөвшөөрөл авсны дараа л цуглуулна;
- зөвхөн иргэний үнэмлэхийн зурагтай тулгаж баталгаажуулахад ашиглана;
- гуравдагч этгээдэд арилжааны зорилгоор дамжуулахгүй;
- шифрлэж, «Нууц» зэрэглэлийн хандалтын хязгаарлалттай хадгалж, баталгаажуулалт дууссанаас хойш тогтоосон богино хугацааны дараа сэргээх боломжгүйгээр устгана.
Та энэ зөвшөөрлөө хүссэн үедээ татан авч болно. Энэ тохиолдолд зээл авах зэрэг зарим үйлчилгээ хязгаарлагдана.
5. Мэдээлэл хуваалцах
Бид Таны мэдээллийг худалдахгүй. Зөвхөн шаардлагатай хэмжээгээр дараах этгээдтэй хуваалцана:
| Хүлээн авагч | Зорилго |
|---|---|
| Зээлийн мэдээллийн сан | Зээлийн түүх солилцох, кредит тайлан бүрдүүлэх |
| Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, бусад эрх бүхий байгууллага | Хуулиар хүлээсэн үүргийг биелүүлэх |
| Банк, төлбөрийн системийн үйлчилгээ үзүүлэгч | Гүйлгээ гүйцэтгэх |
| Технологийн үйлчилгээ үзүүлэгч (сервер, SMS/OTP) | Үйлчилгээ ажиллуулах; мэдээлэл хамгаалах гэрээний үндсэн дээр |
| Өр барагдуулах байгууллага, шүүх, хууль хяналтын байгууллага | Гэрээний үүрэг биелээгүй үед хуульд заасан журмаар |
6. Хадгалалт ба хамгаалалт
6.1Хамгаалалт. Компани ISO/IEC 27001 стандартад суурилсан мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоог мөрдөнө. Таны хувийн болон санхүүгийн мэдээлэл «Нууц» буюу «Маш нууц» зэрэглэлд ангилагдаж, дараах байдлаар хамгаалагдана:
- мэдээллийг шифрлэж, зөвхөн Компанийн албан ёсны систем, серверт хадгална;
- мэдээлэлд зөвхөн ажлын шаардлагатай, эрх бүхий ажилтан хандана; ажилтан бүр нууц хадгалах гэрээ байгуулна;
- гуравдагч этгээдэд зөвхөн шаардлагатай мэдээллийг бүртгэлтэйгээр дамжуулна; үйлчилгээ үзүүлэгчтэй байгуулах гэрээнд аюулгүй байдлын шаардлага тусгана;
- жил бүр эрсдэлийн үнэлгээ, дотоод аудит хийж, ажилтнуудыг тогтмол сургана.
6.2Зөрчил гарвал. Мэдээлэл алдагдах, халдлага гарвал Компани шуурхай судалж, залруулна. Ноцтой тохиолдолд Танд болон эрх бүхий байгууллагад хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ.
6.3Хадгалах хугацаа.
| Мэдээлэл | Хугацаа |
|---|---|
| Зээлийн гэрээ, гүйлгээний мэдээлэл | 10 жил |
| Селфи, нүүрний биометрик мэдээлэл | Баталгаажуулалт дууссанаас хойш тогтоосон богино хугацаа |
| Бусад мэдээлэл | Зорилго биелэх хүртэл |
Хугацаа дууссан мэдээллийг батлагдсан журмын дагуу сэргээх боломжгүйгээр устгана.
7. Таны эрх
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу Та:
- өөрийн мэдээлэлтэй танилцах;
- буруу, хуучирсан мэдээллээ засуулах;
- хуульд өөрөөр заагаагүй бол мэдээллээ устгуулах;
- мэдээлэл боловсруулахад өгсөн зөвшөөрлөө татан авах;
- мэдээллээ хэрхэн ашигласан талаар лавлагаа авах;
- эрх зөрчигдсөн гэж үзвэл Хүний эрхийн үндэсний комисс зэрэг эрх бүхий байгууллагад гомдол гаргах эрхтэй.
Эдгээр эрхээ эдлэх бол 9-р хэсэгт заасан хаягаар хандана уу.
8. Насанд хүрээгүй хэрэглэгч
FinUp-ийг зөвхөн 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай хүн ашиглана. Бид насанд хүрээгүй хүнээс мэдээлэл цуглуулахгүй.
9. Бодлогын өөрчлөлт ба холбоо барих
9.1Бид энэхүү бодлогыг шинэчилж болно. Мэдэгдэхүйц өөрчлөлт орвол Апп, имэйл эсвэл SMS-ээр урьдчилан мэдэгдэнэ.
9.2Асуулт, гомдол, хүсэлтээ дараах хаягаар илгээнэ үү:
| Имэйл | info@finup.mn |
| Утас | 7772-5511 |
| Хаяг | Улаанбаатар хот 17011, Хан-Уул дүүрэг, 18-р хороо, Моннис Бьюлдинг, 3 давхар |