FinUp
FinUp
БүтээгдэхүүнДавуу талТооцоолуурАсуултЗаавар
Апп татах
Нүүр хуудас

Үйлчилгээний нөхцөл

1. Ерөнхий зүйл

1.1Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь «Си И Си инвестмент ББСБ» ХХК (цаашид ББСБ) FinUp аппликейшнээр дамжуулан цахим зээлийн үйлчилгээ үзүүлэх нөхцөл, журмыг тодорхойлно.

1.2Зээлдэгч FinUp-д бүртгүүлэхдээ энэхүү нөхцөлтэй танилцаж, зөвшөөрснөөр үйлчилгээг ашиглана.

1.3Зээл бүрийн дүн, хугацаа, хүү, эргэн төлөх хуваарийг тухайн зээлийн гэрээгээр тогтооно. Энэхүү нөхцөл зээлийн гэрээтэй зөрвөл зээлийн гэрээг баримтална.

1.4Энэхүү нөхцөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны журамд нийцнэ.

2. Нэр томьёо

2.1“FinUp” гэж зээлийн хүсэлт гаргах, зээл авах, төлбөр төлөх болон бусад санхүүгийн үйлчилгээ авах боломж олгодог ББСБ-ын гар утасны аппликейшнийг хэлнэ.

2.2“Зээлдэгч” гэж FinUp-д бүртгүүлж, ББСБ-тай зээлийн гэрээ байгуулсан, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол Улсын иргэн, эсхүл хуулийн этгээдийг хэлнэ.

2.3“Цахим зээл” гэж Зээлдэгчийн FinUp-ээр гаргасан хүсэлтийн дагуу олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээлийг хэлнэ.

2.4“Зээлийн гэрээ” гэж цахим зээл бүрт ББСБ болон Зээлдэгчийн хооронд FinUp-ээр байгуулах гэрээг хэлнэ.

2.5“Түр данс” гэж Зээлдэгчийн илүү төлсөн төлбөр болон зээлийн төлбөрт зориулан байршуулсан мөнгө хадгалагдах FinUp дахь дансыг хэлнэ.

2.6“Зээлийн хүү” гэж зээлийг ашигласан хугацааны төлбөрийг хэлнэ.

2.7“Нэмэгдүүлсэн хүү” гэж Зээлдэгч эргэн төлөх хуваарийг зөрчсөн үед үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр, хугацаа хэтэрсэн хоног тутамд тооцох хүүг хэлнэ.

2.8“Шимтгэл” гэж зээл олголтын дүнгийн тодорхой хувиар тооцож нэг удаа авах төлбөрийг хэлнэ.

2.9“Хураамж” гэж тодорхой үйлчилгээнд тогтмол дүнгээр авах нэг удаагийн төлбөрийг хэлнэ.

3. Бүртгэл ба аппын аюулгүй байдал

3.1Зээлдэгч FinUp-д зөвхөн өөрийн нэр, хувийн мэдээлэл, дансаар бүртгүүлнэ. Бусдын нэр, мэдээллээр бүртгүүлэхийг хориглоно.

3.2ББСБ нь Зээлдэгчийн мэдээллийг Танилт нэвтрэлтийн нэгдсэн систем (ДАН), Төрийн мэдээлэл солилцооны систем (ХУР), Зээлийн мэдээллийн сан зэрэг албан ёсны системээр баталгаажуулна.

3.3Зээлдэгч нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний пин кодоо чанд хадгалж, бусдад дамжуулахгүй. Эдгээрийг алдсан, эсхүл бусад этгээд нэвтэрсэн байж болзошгүй бол нэн даруй ББСБ-д мэдэгдэнэ. Өөрийн буруугаас алдсан, эсхүл мэдэгдээгүйгээс үүдэх эрсдэлийг Зээлдэгч хариуцна.

3.4Утасны дугаар, яаралтай үед холбоо барих хүний мэдээлэл, зээл хүлээн авах данс зэрэг мэдээлэл өөрчлөгдвөл Зээлдэгч FinUp-д тухай бүр шинэчилнэ.

4. Зээлийн үйлчилгээ

4.1Зээлдэгч FinUp-ээр дараах үйлчилгээг авна:

  1. 4.1.1зээлийн хүсэлт гаргах, зээл авах, сунгах, эргэн төлөх;
  2. 4.1.2QR болон дансаар төлбөр шилжүүлэх;
  3. 4.1.3түр дансны үлдэгдэл, хуулга, зээлийн түүхээ харах.

4.2ББСБ нь богино хугацаат болон урт хугацаат зээл олгоно. Зээлийн дүн, хугацааны сонголт, хүүг FinUp-д тухайн үед харагдах нөхцлөөр тогтоох бөгөөд ББСБ зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан өөрчилж болно.

4.3ББСБ нь зээлийн хүсэлт бүрийг Зээлдэгчийн кредит оноо, орлого, өр, эргэн төлөлтийн түүх зэрэгт үндэслэн тус тусад нь хянаж, зээл олгох эсэх, олгох дүнг шийднэ. Шаардлагатай мэдээлэл дутуу бол хүсэлтээс татгалзаж болно.

4.4Зээлдэгч нэгэн зэрэг 8 хүртэл идэвхтэй зээлтэй байж болно.

4.5Зээлдэгч хүсэлт илгээхээсээ өмнө зээлийн дүн, хугацаа, хүү, шимтгэл, эргэн төлөх хуваарийг шалгана. Буруу мэдээлэл оруулсан, нөхцлийг шалгаагүй, эсхүл хүсэлтийг давхар илгээснээс үүдэх эрсдэлийг Зээлдэгч хариуцна.

4.6Зөвшөөрөгдсөн зээлийг Зээлдэгчийн бүртгэлтэй дансанд шилжүүлнэ.

4.7Зээлдэгч FinUp-д заасан нөхцлийн дагуу зээлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргаж болно. Хугацаа хэтэрсэн зээлийн хувьд Зээлдэгч цаашид хэвийн төлөх боломжтой гэж ББСБ үзвэл сунгаж болно.

4.8Зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн Зээлдэгч дахин зээл авах хүсэлт гаргах эрхтэй.

5. Хүү, шимтгэл, төлбөр

5.1Зээлдэгч дараах төлбөрийг төлнө:

ТөлбөрХэмжээ
Зээлжих чадвар судлах хураамж2,500 төгрөг, нэг удаа
Олголтын шимтгэлОлгосон зээлийн дүнгийн 1%
Зээлийн хүүЗээлийн гэрээнд заасан хувиар
Нэмэгдүүлсэн хүүХугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн хүүгийн 20%

5.2Зээлжих чадвар судлах хураамжийг Зээлдэгч зээлжих чадвараа судлуулахдаа нэг удаа төлнө. Энэ хураамж нь кредит оноо тооцох, ДАН, ХУР, нийгмийн даатгалын шимтгэлийн мэдээлэл зэргийг лавлахад гарах зардлыг нөхнө.

5.3Зээлдэгч зээлийн төлбөрийг FinUp-ээр QR эсвэл дансаар төлнө. Илүү төлсөн мөнгө түр дансанд хадгалагдана.

5.4Төлсөн мөнгийг дараах дарааллаар суутгана: шимтгэл, нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээл.

5.5Зээлдэгч хуваарьт өдрөөс өмнө, эсхүл илүү дүнгээр төлбөл төлсөн өдөр хүртэлх хуримтлагдсан төлбөр, нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүүг суутгаж, үлдсэн дүнгээр үндсэн зээлийн үлдэгдлийг бууруулна.

5.6Системийн доголдол, техникийн саатлаас болж Зээлдэгчид давхар зээл олгогдсон, эсхүл илүү дүнгээр гүйлгээ хийгдсэн бол Зээлдэгч уг мөнгийг зарцуулалгүй ББСБ-д нэн даруй буцаана. Зарцуулсан бол ногдох хүү, шимтгэлийн хамт бүрэн төлнө.

6. Хугацаа хэтрэлт

6.1Зээлдэгч зээлээ хугацаандаа төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү тооцох бөгөөд ББСБ нь:

  1. 6.1.1түр дансны үлдэгдлээс зээлийн төлбөрийг үл маргах журмаар суутгана;
  2. 6.1.2зээл бүрэн төлөгдөх хүртэл шинэ зээл авах болон түр данснаас зарлагын гүйлгээ хийхийг түр хязгаарлана; төлөх хугацааг сануулж, мэдэгдэл илгээнэ.

6.2Зээлдэгч эргэн төлөх хуваарийг 30-аас дээш хоногоор хэтрүүлсэн, эсхүл удаа дараа зөрчсөн бол ББСБ нь:

  1. 6.2.1FinUp ашиглах болон зээл авах эрхийг хязгаарлана;
  2. 6.2.2зээлийг хугацаанаас нь өмнө бүрэн төлөхийг шаардана;
  3. 6.2.3зээлийн гэрээг цуцалж, цаашид үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж болно;
  4. 6.2.4төлбөр гаргуулахаар хуульд заасан арга хэмжээ авна.

6.3Төлбөр гаргуулахтай холбогдуулан шүүх болон бусад байгууллагад гаргах нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлэх зардлыг Зээлдэгч хариуцна.

7. Зээлдэгчийн баталгаа ба зөвшөөрөл

7.1Зээлдэгч энэхүү нөхцлийг зөвшөөрснөөр дараах баталгааг гаргана:

  1. 7.1.1ББСБ-д өгсөн бүх мэдээлэл үнэн зөв бөгөөд аливаа мэдээллийг нуугаагүй;
  2. 7.1.2ББСБ-д мэдэгдээгүй өр, төлбөрийн маргаан байхгүй, шүүхэд хариуцагчаар оролцоогүй;
  3. 7.1.3FinUp-д харагдах мэдээлэл зөрүүтэй бол ББСБ-д нэн даруй мэдэгдэнэ.

7.2Зээлдэгч энэхүү нөхцлийг зөвшөөрснөөр ББСБ-д дараах зөвшөөрлийг олгох бөгөөд нэмж бичгээр зөвшөөрөл авах шаардлагагүй:

  1. 7.2.16.1-д заасны дагуу түр дансаас төлбөр суутгах, гүйлгээ болон зээл авахыг хязгаарлах;
  2. 7.2.2Зээлийн мэдээллийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу зээлийн мэдээллийг Зээлийн мэдээллийн санд нийлүүлэх;
  3. 7.2.3ДАН, ХУР, Зээлийн мэдээллийн сангаас Зээлдэгчийн мэдээллийг авч баталгаажуулах.

7.3ББСБ нь Зээлдэгчийн хувийн мэдээллийг FinUp-ийн Нууцлалын бодлогын дагуу цуглуулж, ашиглаж, хамгаална.

8. Талуудын үүрэг

8.1ББСБ нь:

  1. 8.1.1зөвшөөрөгдсөн зээлийг Зээлдэгчийн хүсэлтийн дагуу шилжүүлнэ;
  2. 8.1.2төлбөр тооцоо, санхүүгийн бүртгэлийг үнэн зөв хөтөлнө;
  3. 8.1.3Зээлдэгчийн мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй байх техникийн нөхцлийг хангана;
  4. 8.1.4Зээлдэгчийн хүсэлтээр зээлтэй холбоотой тодорхойлолт гаргаж өгнө;
  5. 8.1.5Зээлдэгчийн асуултад мэдээлэл, зааварчилгаа өгнө.

8.2Зээлдэгч нь:

  1. 8.2.1зээлийн гэрээний дагуу төлбөрөө хугацаанд нь төлнө;
  2. 8.2.2энэхүү нөхцөл, зээлийн гэрээ, хууль тогтоомжийг зөрчсөнөөс ББСБ болон гуравдагч этгээдэд учруулсан хохирлыг хариуцна;
  3. 8.2.3хуульд заасан бусад үүргийг хүлээнэ.

9. Бусад

9.1ББСБ нь FinUp болон энэхүү нөхцөлд өөрчлөлт оруулж болох бөгөөд энэ тухай FinUp, бүртгэлтэй и-мэйл, утасны дугаар, албан ёсны сошиал хуудсаар урьдчилан мэдэгдэнэ.

9.2Гал, үер, газар хөдлөлт, дайн, террорист халдлага, гоц халдварт өвчин, ажил хаялт, төрийн байгууллагын шийдвэр, гуравдагч байгууллагын системийн тасалдал зэрэг давагдашгүй хүчин зүйлээс үүдсэн үйлчилгээний саатлыг ББСБ хариуцахгүй.

9.3Талууд маргааныг хэлэлцээгээр шийдвэрлэх бөгөөд тохиролцоогүй бол харьяаллын шүүхээр шийдвэрлүүлнэ.

9.4Зээлдэгч энэхүү нөхцөлтэй бүрэн танилцаж, ойлгож, сайн дураараа зөвшөөрсөн гэж үзнэ.

FinUp

Санхүүдээ үсрэлт хийе

  • info@finup.mn
  • 7772-5511
  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 18-р хороо, Их Монгол Улс гудамж, Моннис Бьюлдинг, 3 давхарт
Си И Си Инвестмент ХХК © 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан
Үйлчилгээний нөхцөлНууцлалын бодлого